Засгийн газраас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Өнөөдөр хоёр зүйл дээр няцаалт өгье. Нэгдүгээрт маргаашнаас эхлэн бензин шатахууны үнэ 600 төгрөгөөр өснө гэсэн ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Энэ бол худал мэдээлэл. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй уялдуулж 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Тиймээс маргаашнаас эхлэн бензин шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэе. Хоёрдугаарт долдугаар сарын 1-ээс эхлэн Засгийн газраас цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжуудыг 100 хувь бүрэн зогсооно гэсэн ташаа мэдээлэл явж байна. Энэ … Continue reading Засгийн газраас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ